Боловсролын зээлийн сангийн нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо. Энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ онд нийт 70 мянга орчим оюутанд сургалтын төлбөрийн зээл олгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл оюутны сургалтын зээлд хэрхэн хамрагдах, ямар нөхцөл тавих талаар дэлгэрэнгүй мэдээлж байна.
Зээлийн төрөл:
- Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
- Богино хугацаатай зээл /1 жил /
- Урт хугацаатай зээл /10 жил /
Зээлд хамрагдахыг хүссэн оюутанд тавих ерөнхий шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
- Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрах оюутан дараах нэмэлт шаардлага хангасан байна
- Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
- Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
Урт хугацаатай зээлд хамрах оюутан:
- Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх;
- Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах;
- Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх;
- Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно;
- Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх;
Зээлд хамрах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
- Зээл хүссэн өргөдөл;
- Иргэний болон оюутны үнэмлэхээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/;
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;