Өчигдөр 14 цагийн үед “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2303 төгрөгөөр худалдан авч, 2308 төгрөгөөр борлуулж байв. Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг ам.доллар 2290.92 төгрөгтэй тэнцэж байлаа.
Энэ нь бэлэн болон бэлэн бус захад “ногоон”-ы ханш түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байгааг харуулсан үзүүлэлт юм. “Найман шарга” захын нэгэн ченж “Ам.долларын ханш баасан гаригт 2300 төгрөг давсан” хэмээн өгүүлэв. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гаригт банкууд 2277-2290.11 төгрөгийн ханшаар 56.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд Монголбанк 2288.61 төгрөгийн ханшаар 15 сая “ногоон” нийлүүлсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2007 төгрөгөөр худалдан авч, 2010 төгрөгөөр борлуулж байсан юм. Тэгэхээр таван сарын хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш 15 орчим хувиар суларчээ.