Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сан хамтран их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг билээ. Өнөө жил тэтгэлэг хүртсэн оюутнуудад батламж гардуулах ёслол энэ сарын 14-нд буюу ирэх баасан гарагт “Central Tower Convention Center”-ийн 412 тоотод болно. Тус үйл ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон Зориг сангийн тэргүүн С.Оюун нар оролцох юм.
Уг батламжийг Монгол Улсын дээд сургуулийн 614 оюутанаас шалгарсан шилдэг 50-д нь олгох аж.