Европын холбооноос Их Британи гарах нь эдийн засагт нь сөрөг нөлөөтэй гэх хандлагаас болж фунт стерлингийн ханш суларсаар байна. Улмаар дээрх холбооноос гарах, эсэх талаар санал асуулга явуулснаас хойш долоо хоногийн хугацаанд уг валютын ханш хамгийн ихээр суларсан гэнэ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт уг валютын ханш нийт 4.2 хувиар доошилсон нь зургадугаар сараас хойших хамгийн их дүн аж. “Фунт “дарамт”-нд байна. Ойрын хугацаанд уг валютын ханш сэргэнэ гэж бодохгүй байна” хэмээн Франкфурт дахь “Commerzbank AG”-гийн гадаад валютын стратегич Ту Лан Нгуен ярьжээ. Өчигдөр ам.доллартой харьцах фунт стерлингийн ханш 0.2 хувиар сулран 1.241 болов.
Мөн еврогийн эсрэг ханш нь бага зэрэг доошлон 90.04 боллоо.