Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна. Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100.728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236.973 сурагч суралцаж 25.413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн Боловсролын газрын баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 14.00 цагаас болно. Баярын үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын сургалтын “Шилдэг хэрэглэгдэхүүн” үзэсгэлэн гаргаж, “Нийслэлийн тэргүүний төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг”, “Боловсролд ээлтэй Засаг дарга” нарыг шалгаруулан шагнал гардуулах юм байна