Япон дахь Монгол Оюутнуудын Холбоо болон Монгол Сумочдын Холбоод хамтран дотоодын их сургуульд суралцаж буй залуусыг дэмжих зорилгоор анх удаа тэтгэлэг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон 1 оюутанд 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох болно.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь нийгэмд сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой шалтгааны улмаас суралцахад хүндрэлтэй байгаа залуусыг дэмжин тэдний нийгмийн идэвхи оролцоог дэмжих аж.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага:
- Дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн ангид суралцдаг байх.
- Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх.
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй манлайлан оролцдог байх.
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй намтар (татаж авах)
- Суралцсан нийт хугацааны баталгаажсан дүнгийн хуулбар (1-р курсийн оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар)
- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт
- Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал (Гэрчилгээ, батламж, тодорхойлолт гэх мэт)
- 500-гаас дээш үгтэй “Миний мөрөөдөл” сэдэвт эссе
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ.
Материалыг 10 сарын 14-ны дотор sugar.zorigt@yamoh.org цахим хаяг руу илгээх ёстой юм байна.
Шалгаруулалт:
Эссе бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж шалгарсан оюутнуудтай интернет-ээр ганцаарчилсан ярилцлага хийсний дүнд эцсийн шалгаруулалтыг хийх болно.
Нэмэлт мэдээлэл асууж лавлах цахим хаяг: g.temuulen@yamoh.org
Холбогдох утасны дугаар: 99750284