Өнөөдөр БСШУСЯ-нд Япон улсын Ардын дипломатын байгууллагын орлогч захирал Наохито Ито болон Япон улсын эрдэмтэн судлаач, үе үеийн элчин сайдууд зочиллоо.
Тэднийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр салбарын сайд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлынхаа товч төлөвлөгөөг танилцуулахад боловсролын салбарт тулгамдаж байгаа гол асуудал болох сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд Япон улсын зүгээс буцалтгүй тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх талаар харилцан санал солилцлоо. Тодруулбал “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй төсөл хэрэгжсэний 300 гаруй нь боловсролын салбарт амжилттай хэрэгжсэн тул үүнийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийллээ.