Өнгөрөгч баасан гаригт "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ хуралдаж, "Оюутолгой"-н Монгол талын ТУЗ-ын гурван гишүүнийг ажлаас нь чөлөөлсөн. Харин өчигдөр тус компанийн ТУЗ дахин хуралдаж, шинэ гишүүдийг томиллоо.
Монголын талын 30 хувийг төлөөлөх шинэ гишүүдэр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, "Эрдэнэс-Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Монгол-Германы технологийн их сургуулийн захирал, Монголбанкны эдийн засгийн зөвлөх асан Чинчулууны Алтаннар нар томилогдон ажиллахаар боллоо.