БСШУС-ын сайд Ж.Батсуурь ирэх сарын 1-нээс эхлэх ЕБС-ын сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах зорилгоор тушаал гаргажээ. Сайдын тушаалд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх талаар тусгасан байна хэмээн БСШУС-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Ийм зохицуулалт хийснээрбагш болоод сурагчдын хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай хэмээн үзэж байгаа аж Тус тушаалыг улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлээд байгаа юм байна. Харин тушаалын хэрэгжилтийг ЕБС-иуд өөрсдөө хариуцах аж.