Япон улсын ОУ-ын Хамтын Ажиллагааны байгууллагын /JICE/ JDS Монгол дахь Төлөөлөгчийн газраас Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт хамрагдах удирдах албан тушаал хаших төрийн болон хувийн хэвшлийн нийт 20 хүнийг сонгон шалгаруулахаар 2017 оны элсэлтээ зарлаж байгаа юм.
Тус хөтөлбөрийн зорилт нь төрийн албан хаагчдыг Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардагдаж байгаа тэргүүлэх чиглэл болон хөгжлийн асуудлыг шийдэхэд чиглэсэн “Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил ба удирдлагыг бэхжүүлэх”, “Бүх нийтийн хүртээлтэй хөгжлийн хэрэгжилтэнд чиглэсэн тусламж”,“Орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж" зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол Японы найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршиж байдаг.