Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн номын сан байгуулагдаж, өчигдөр нээлтээ хийлээ. Тус хороонд байрлах 58-р сургуулийг түшиглэн уг номын санг байгуулсан тул сургуулийн номын санч хариуцан ажиллуулах аж. Сургуулийн зэргэлдээ байрлах ашиглагддаггүй барилгыг засаж тохижуулах ажлыг дүүргийн хөрөнгөөр хийжээ. Харин номын фондыг 58--р сургуулийн номын сан болон Дүүргийн засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласнаар нийт 3.5 сая төгрөгөөр шинэ ном худалдан авч баяжуулжээ.
58-р сургуулийн сурагчид болон 15-р хорооны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх номын сан хоёр танхимтай бөгөөд өөрөө өөртөө үйлчилдгээрээ онцлог.