Та ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХУХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн яаж авах, ямар материал бүрдүүлэх ёстойг доорх зурагнаас харна уу.