9 дүгээр сарын 1-ээс шинэхэн оюутан болж шинэ орчин, амьдралын хэмнэл, хамт олонтой болно гээд догдлон басхүү эмээж суугаа охид хөвгүүд байна уу?
Ямар ч үед шинэ хамт олны дунд орно гэдэг хамгийн таагүй мэдрэмж байдаг ч санаа бүү зов, тэд бүгд яг чам шиг зүйлийг мэдэрч байгаа гэдгийг сана. Тиймээс тайван аль болох өөрийнхөөрөө байх нь чамд энэ хэцүү давааг давахад тус болох болно.
1.Нээлттэй бай
Өнөөдөр чи нээлттэй байж чадвал дараа өдрөөс эхлээд чамд харшлах зүйл үгүй болно. Учир нь чи сургууль дээрээ хэн нэгний дүрд орох шаардлагагүй өөрийнхөөрөө байж чадаж байна шүү дээ.
2.Хамгийн урд суу
Ангийн хамгийн хойд талын ширээнд шигдэхгүй байхыг хатуу сануулъя. Урд суугаад сурчихвал чи хэн нэгэн бүтэхгүй охид, залуустай нийлж хичээлээ таслахгүй байхаас гадна багш нарын нүдэнд мэрийлттэй хүүхэд мэт харагдах давуу талтай.
3.Нийгмийн идэвхитэй бай
Чи арван жилдээ хэтэрхий даруухан, дуугүй нэгэн байсан байж болно. Гэхдээ одоо бол өөр шүү. Алив охин/залуу минь хувь хүний манлайлал гэдэг бол амьдралд гүн нөлөө үзүүлдэг зан чанар учир өөрт нуугдаж буй тэр нэгэн сайн чанараа одоо л ил гарга.
4.Найзаа зөв сонго
Их сургуулийн найзууд амьдрал дээр гараад дотны сайн найзууд болж үлдэх нь олонтаа. Тиймээс түүнийгээ чиний үүрдийн найз болно гэж найдан сонголтоо зөв хийнэ үү.
5.Хойш суухаас зайлсхий
Багш нартаа зарагдахаас битгий төвөгшөө. Харин тэр чамайг дэлгүүр рүү кофенд гүйлгэж байгаад нь баярлах хэрэгтэй. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж байхыг хэзээ ч мартаж болохгүй. Жижигхэн үйлдэл болгон тань чамайг илэрхийлдэг гэдгийг сана. Чамд амжилт хүсье!