Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү Дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй хүүхдийн тоглоомын талбай болон 137 дугаар бага сургуулийн хичээлийн бэлтгэлтэй танилцлаа. Нийслэлийн хэмжээнд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно. Үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бага сургууль нь стандартын спорт, урлаг заал, цайны газартай бөгөөд гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. 137 дугаар бага сургууль 09 сарын 01-нээс хүүхдүүдээ хүлээн авах юм.