Австралийн Улсын боловсролын чанар дэлхийд өндөр үнэлэгдэж жилдээ 600 гаруй мянган гадаад оюутнууд Австралийн бүх шатны боловсролын сургуульд суралцаж байна. Боловсролын салбар нь Австралийн хамгийн том эдийн засгийн салбар болоод байна. Монгол Улсаас Австрали Улсад суралцах оюутан, орчих иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа аж.
Тиймээс Австрали Улсын Засгийн Газраас "Хил хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэн" -г жил бүр албан ёсоор зохион байгуулдаг билээ. Энэ үзэсгэлэн нь Австрали Улс боловсролын тогтолцоог танилцуулах, оюутан элсүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг томоохон арга хэмжээ билээ.
Энэ жилийн арга хэмжээг Австралийн Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг (Austrade) хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Мөн боловсролын арга хэмжээнд нийт 27 боловсролын бүх шатны байгуулагууд оролцох бөгөөд шинээр байгуулагдсан Австралийн Элчин сайд яамны дэмжлэгтэйгээр өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.
Үзэсгэлэн есдүгээр сарын 17-ны бямба гариг 12.00-17.00 цагт Шангри-Ла зочид буудалд болно.
Оролцох сургуулиудын нэрсийг доорх жагсаалтаас харна уу:
- UNSW Australia
- Macquarie University
- Australian Pacific College
- University of Newcastle
- University of New England
- Le Cordon Bleu Australia
- TAFE NSW Institute
- Government School of South Australia
- Canberra Institute of Technology
- Australian National University, College of Asia and the Pacific
- University of Tasmania
- The University of Queensland
- University Southern Queensland
- Griffith University
- TAFE Queensland
- Browns English Language School
- Viva College Pty Ltd
- Navitas
- Queensland University of Technology
- Australia Institute of Business and Technology
- RMIT University
- Swinburne University of Technology
- Universal Institute of Technology Pty Ltd
- Central Queensland University
- Victoria University
- Melbourne Polytechnic
- Charles Darwin University
- TAFE NSW Institutes