Монголын банк бус санхүүгийн 150 байгууллага хамтран, бага орлоготой өрхийн 6-12 насны 1000 хүүхдэд өчигдөр Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэглэл бүхий цүнх гардууллаа. Нэг цүнхэнд 10-20 ширхэг дэвтэр, өнгийн цаас, харандаа, баллуур, үзэг зэрэг хэрэгцээт бүгдийг багтаажээ. Уг аяныг зургадугаар сараас эхлэн зарлаж, 59 байгууллагын дэмжлэгээр хүүхдүүддээ цүнхээ гардуулж буй аж.
Монголын банк бус санхүүгийн холбооны ерөнхийлөгч, Биет бус санхүүгийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Алтансүх “Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн гишүүдтэй өөрсдийн биеэр уулзаж, эрхийн бичиг өгсөн нь илүү онцлог. Өнөөдөр бүх цүнхээ гардуулна. Мөн манай холбооны Хөвсгөл, Төв аймаг дахь салбаруудаар дамжуулан, эдгээр аймгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бүхий цүнх тараана” гэв. Уг аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.