Өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэх мэдээлэл иргэдийн дунд тархсан.
Үүний дагуу бид “Нарантуул” зах, Бөмбөгөр, Дүнжингарав худалдааны төвөөр явж, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг сонирхлоо. Худалдагч нарын хэлж буйгаар махны үнэ нэмэгдээгүй бөгөөд төмс хүнсний ногооны үнэ харьцангуй хямд байсан юм. Харин цагаан будаа, гурилын үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос огцом өсөж, 400-500 төгрөгөөр нэмэгджээ.