Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн мягмар гарагт иргэдийг хүлээн авч уулзах хуваарь гаргажээ.
Ингэхдээ 14.00-17.30 цагаас БСШУСЯ-нд хүлээн авч уулзах аж. Харин БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр долоо хоног бүрийн лхагва гарагт 10.00-12.00 цагаас, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан долоо хоног бүрийн пүрэв гарагт 14.00-17.30 цагаас, Газар, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд даваа-баасан гарагт 10.00-17.00 цагаас иргэдийг хүлээн авч уулзах юм.