Нийслэлийн боловсролын газраас Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлт ”-ийг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулын хэлж буйгаар энэ жил 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар зорилт тавьж ажиллаж байгаа гэнэ. Мөн тэрбээр "Улсын цэцэрлэгүүдийн бүртгэл наймдугаар сарын 22-26-ны хооронд ажлын цагаар үргэлжилнэ. 2014 онд төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Харин өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулна. Цэцэрлэгийн бүртгэл явагдаж дууссаны дараа "Элсэлтийн тасалбар" тарааж энэ сарын 26-ны өдөр сугалаа явуулна" гэлээ.