Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэг хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан хувийн цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нийслэлийн Боловсролын газраас бүртгэж эхэлжээ.
Цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс энэ сарын 12 хүртэл бүртгэх аж. Бүртгүүлэх иргэдэд тавих гол шаардлага нь сургалтын үйл ажиллагаа явуулах байшин, барилгатай байх ёстой гэнэ. Энэ шаардлагыг хангаж байгаа бол холбогдох материалуудаа бүрдүүлэн, нийслэлийн Боловсролын газарт хандаж болох юм байна.
Ингэснээр цэцэрлэгийн хамран сургалт нэмэгдэх давуу талтай аж. Мөн аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдүүдийг үнэгүй хүмүүжүүлэх боломжоор хангаж болохыг тус газраас мэдээлсэн юм.