Олон улсын математикийн 57 дахь удаагийн олимпиад энэ сарын 9-16-нд Хонконг-д зохион байгуулж Монгол Улсын баг хос мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Тус олимпиадаас манай баг 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар 33 дугаар байрт шалгарсан байна. Медальтнуудыг танилцуулбал, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Пүрэв хүрэл медаль, Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Бодрол мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Баяржавхлан мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртлээ.