АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-өөс 26-ны хооронд 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй 75,000$-ын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн "Монголын Оюун Ухааны Академи"-ийн Б.Баасандорж багштай 5 тамирчин оролцон боломжит 3 медалийн 2-ийг нь хүртжээ.
Тэмцээнд Азийн Мастер З.Цэцэгзул эл тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн #1 тамирчин Жоанс Малловыг 4:1 харьцаагаар буулган авч 3 дугаар байр,
Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны #5 ОУ-ын Их Мастер Симон Рэйнхардтай өрсөлдөн 2 дугаар байр тус, тус эзэлжээ.
(Э.Пүрэвжавын хувьд Алекс Мүллэнийг 4:3-аар буулган авч хамгийн их шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны #1, Дэлхийн аварга, Германы тамирчин Жоанс Малловыг 4:0-оор ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулсан ялалт болжээ.) Тэмцээний дараа тамирчид болон ой тогтоолтын мастерууд бүгд өөрийн биеэр ирж Монгол тамирчдад баяр хүргэж байсан нь бахархмаар явдал болсон гэнэ.