Австралийн Засгийн газрын тэтгэлэгийн тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Жил бүр Австралийн Засгийн газраас магистрын зэрэгт суралцах гадаад оюутнуудад зориулж тэднийг аюүлгүй тайван орчинд дэлхийн боловсролыг олж авах, эргээд эх орондоо ихийг бүтээж, улс орноо хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олон тэтгэлэг зарладаг билээ. Төрөл бүрийн мэргэжлээр, магистр болон докторын оюутнуудад олгогддог энэ удаагийн тэтгэлэгт олон улсын оюутнууд горилох бүрэн боломжтой юм.
Тэтгэлэг горилогчдод тавигдах анхан шатны шалгуур нь Англи хэлний шалгалтын оноо юм. Үүнд IELTS шалгалтын нийт 6,5 оноотой байх. Үүнээс чадвар бүрийн оноо 6.0-аас доошгүй байх ёстой.
Суралцах түвшин: магистр, докторт суралцахаар зэхэж буй оюутнуудад нээлттэй
Суралцах салбар: Суралцах салбарыг тусгайлан заагаагүй болно
Тэтгэлэгийн хэмжээ: Тэтгэлэгт шалгарсан бүх оюутан доорх хангамжийг хүртэх болно
- Аялалын зардал 3000 доллар (зарим онцгой тохиолдолд 4500 доллар олгоно)
- Байрлах зардал 2000 доллар - 4000 доллар
- Сар бүрийн стипэнт 3000 доллар
- ЭМД-ын зардал
- Аялалын даатгал
Тэтгэлэг олгогдох газар: Австрали
Боломжит тэтгэлэг горилогчид дараах шаардлагуудыг хангасан байх. Үүнд
- 18 нас болон түүнээс дэээш настай
- Доорх нэр дурьдагдсан орнуудын иргэн байх
- Горилж буй хичээл нь 2017 оны 1-р сарын 1-ээс эхлэх эсвэл 2017 оны 11 сарын 30-аас цааш хэтрэхгүй байх. Аль хэдийн хичээл нь эхэлсэн эсвэл 2017 оноос өмнө эхлэх ангийн оюутнууд хамрагдах боломжгүй
- Холбогдох бичиг баримтуудыг бүрэн гүйцэд илгээсэн байх
- Өмнө нь Австралийн Засгийн газрын тэтгэлэг авч байгаагүй байх. (aвсан бол 2015 оны 1 сарын 1-ээс өмнө байх)
Хэрэв элсэгч баклаварын түвшний сургалтаа хараахан төгсөөгүй, 2016 оны 12 сарын 31-ны дотор төгсөх бол тухайн сургуулиасаа үүнийг баталсан албан захиа илгээх шаардлагатай. Гэсэн хэдий ч тус захидалтай элсэгчид дээрх тэтгэлэгт хамрагдах эрх нээлттэй бөгөөд тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд баклаварын дипломны хуулбарыг ахиж илгээх хэрэгтэй юм.
Шалгалт авах эсэх: Шаардлаггүй
Бүрдүүлэх материал
• Элсэн суралцах мэргэжлийнхээ дагуу хийдэг ажил, төсөл хөтөлбөрүүдийнхээ мэдээллийг скандаж илгээх (Илгээсэн материалд холбогдолгүй бичиг баримт байвал үүнийг бүрэн бус гэж үзээд сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу)
• Бүх материалыг Англи хэл дээр орчуулсан байх
• Нотариатаар баталгаажуулсан гадаад пасспорт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ болон IELTS, TOEFL, CAE эсвэл PTE аль нэг шалгалтын онооны хуулбар
Хэрхэн бүртгүүлэх вэ: Онлайн системээр бүртүүлэх боложтой
Бүртгэлийн хугацааны хязгаар: 2017онд эхлэх сургалтын тэтгэлэгийн бүртгэл 2016 оны 4 сарын оройн 11:59 цагаас онгойж 2016 оны 6 сарын 30-ны эл цагт хаагдах болно. Тус хугацаанаас хойш мэдүүлсэн бүртгэлийг тооцохгүйг анхаарна уу.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү https://internationaleducation.gov.au/Endeavour%20program/Scholarships-and-Fellowships/Pages/default.aspx