Хэдхэн хоногийн өмнө Гамбууш дуучин, бие даан нэр дэвшигч М.Нарантуяаг өөрийн, эсвэл өрөөлийн бодлоор шүүмжилсэн бичлэг цахим ертөнцөд нэлээдгүй шуугиан тарьсан билээ. Тэгвэл үүний хариуд М.Нарантуяа өөрийнхөө бодол, байр суурийг ийн илэрхийлэв. Тэрээр товчхондоо Гамбуушийг буруутгахгүй харин ард нь нуугдаж буй захиалагчдыг худал мэдээлэл цацаж өөрийнх нь нэр төрд халдсан, хувийн амьдралынх нь тухай ташаа ойлголт дэгдээсэн тухай хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргасан байгаагаа хэллээ.