Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Австри Улсад их дээд сургуулийн бакалавр, магистрын зэрэгт суралцах нь:
Төрийн өмчийн 7 их дээд сургууль болон магадлан итгэмжлэгдсэн хувийн их дээд сургуулийн 1-ээс дээш курсын оюутан байх эсвэл төгсөгч байх шаардлагатай.
Оюутан төгсөгчид цаашид ХБНГУ-ын их, дээд сургуульд элсэх эрх авахын тулд:
- Мэргэжлийн ангид багадаа 1 жил бүтэн цагаар амжилттай сурч дүүргэснээ гэрчлэх баримт бичгээ хянан шалгуулж, ярилцлаганд тэнцсэн тохиолдолд Герман улсад коллежид орох элсэлтийн шалгалт өгөх,
- Мэргэжлийн ангид багадаа 2 жил бүтэн цагаар амжилттай сурч дүүргэснээ гэрчлэх баримт бичгээ хянан шалгуулж, ярилцлаганд тэнцсэн тохиолдолд цаашид Германы их, дээд сургуульд тухайн сурч байсан мэргэжлээрээ сурах эрхтэй байх ёстой.
- Дээд боловсролын хяналтын албаны APS шалгалтанд тэнцсэн сертификаттай байх,
- Дээд боловсролын хяналтын алба нь Германы элчин сайдын яамны харъяа байгууллага болно. Алба нь 2006 оны 7-р сард байгуулагдсан ба Германд суралцах гэж буй монгол иргэдийн их, дээд сургуульд элсэх эрх болон монголын сургуульд суралцаж байхдаа үзүүлсэн сурлагын амжилтыг гэрчилсэн баримт бичгийг хянан үзнэ.
- Герман хэлний мэдлэгтэй байх – доод тал нь монголд 4 сар үзэж судалсан байх.
- Англи хэлний өндөр мэдлэгтэй бол англи хэл дээр сурч болно.
- Өмнө нь нь Европын улсуудад хууль бусаар байгаагүй байх
Дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд Германы их, дээд сургуульд болон их сургуулийн 1 жилийн бэлтгэл коллежид сурах боломжтой.
Ажлын эрх: Жилд 90 хоног ажиллах эрхтэй байдаг.
Сургалтын төлбөр: Герман улсын их, дээд сургуулиуд нь жилд 2 семестертэй ба 1 семестер нь 300-600 евроны төлбөртэй болно.
Хичээл эхлэх: Их, дээд сургуулийн хичээлийн жил нь 2 семестертэй бөгөөд зуны семестер нь жил бүрийн 2 сарын 1-нээс, харин өвлийн семестер нь жил бүрийн 10 сарын 1-нээс эхэлдэг. Тухайн семестерт бүртгүүлэхийн тулд 4 сарын өмнөөс агентлагт ирж бүртгүүлж , материалаа бүрдүүлэх хэрэгтэй.
Германы их, дээд сургуульд сурахад бүрдүүлэх бичиг баримт:
– ЕБД сургууль төгссөн аттестат
– Их, дээд сургуулийн 1-р курсын дүн, сургуулийн тодорхойлолт, төгсөгч бол диплом
– Гадаад паспорт
– Цээж зураг 4 хувь
– Бүх бичиг баримтын орчуулга, хуулбарыг нотариат, Гадаад явдлын яамаар тус тус баталгаажуулна.
– ДБХ Албаны шалгалтанд тэнцсэн сертификат / 1 хувь эхээр нь сургуульд явуулах/
– Герман хэл хэдэн цаг үзэж судалсаныг нотлох сертификат.
– Сурах гэж буй сургуулийн анкетыг герман хэлээр бөглөх / Агентлагаас авна /
Германы их сургуулийн бэлтгэл дотроо 2 төрөл байна: Хэрвээ та Герман улсад хэлний бэлтгэл, эсвэл хэлний курст хамрагдахыг хүсвэл ялгаж сайн ойлгох хэрэгтэй
1. Их сургуулийн 1 жилийн бэлтгэл коллеж
2. Их сургуулийн дэргэдэх болон хувийн хэлний сургуульд бэлтгэл хийх
Хэлний курст явахыг хүсвэл дараах шаардлагыг хангах хэрэгтэй.
Үүнд:
– Германы элчингээс хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулийн 1-ээс дээш курсын оюутан байх
– Дүнгийн жагсаалт эсвэл диплом, сургуулийн тодорхойлолт
– Аттестат
– Герман хэлний сертификат / манай Агентлагийн Герман хэлний сургалтанд хамрагдах/
– Курст сурах анкетийг бөглөж өгөх / манай Агентлагаас авна./
Жич: Германд дээрхи хэлний курсээр суралцахаар явахад “Дээд боловсролын хяналтын алба”-ны шалгалтыг заавал өгөх шаардлагагүй болно. Курст амжилттай сайн суралцаад буцаж Монголдоо эргэн ирж дээрх шалгалтыг өгч тэнцсэнээр цаашид Германы их, дээд сургуульд суралцах эрхийг авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118020, 99193414 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.