Европын орнуудын нэг болох Австри улсын их дээд сургуульд суралцаж, боловсрол эзэмших хүсэлтэй бол Монголын боловсрол, залуучуудын үндэсний ассоциаци Австрийн Вена хотын их сургууль, Техникийн их сургууль, Инсбрук хотын их сургууль, Линц хотын их сургууль, Лиобен хотын Уул уурхайн их сургуультай хамтран ажиллаж байна.
Австри улсын эх хэл нь герман хэл тул сурахаар төлөвлөж байгаа бол герман хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд Австри улсын ЭСЯам нь Хятадын Бээжин хотод байрладаг.
Визний өргөдөл өгөх оюутнууд Бээжинд очиж визэнд орно. Харин Улаанбаатар хотод Австри улсын өргөмжлөлт консул байрладаг.
Сургалтын төлбөр: Австрийн Вена хотын их сургуулийн бакалавр, магистрын үндсэн сургалт нь сургалтын төлбөргүй тул бусад их сургуулиас давуу талтай байна. Бусад сургуулийн сургалтын төлбөр 1 семестер нь 380 орчим евро л байдаг. Нэг жилд 2 семестер сурна.
Хэрвээ Та Австрийн их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын зэргээр сурах хүсэлтэй байгаа бол дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
1. Төрийн өмчийн 7 их дээд сургууль болон магадлан итгэмжлэгдсэн хувийн их дээд сургуулийн 1-ээс дээш курсын оюутан байх эсвэл төгсөгч байх
2. Хөрөнгийн баталгаа болгож жилд 24 наснаас доош 5,208 евро, 24 наснаас дээш бол 9792 еврог дансанд байршуулах чадвартай байх
3. Герман хэлний мэдлэгтэй байх –доод тал нь монголд 4 сар үзэж судалсан байх
4. Өмнө нь Европын улсуудад хууль бусаар байгаагүй байх
Австрийн их сургуульд англи хэлээр сурах хүсэлтэй оюутнууд их байдаг боловч хичээлийн 50 хувь нь англи, харин үлдсэн 50 хувь нь герман хэл дээр явагддаг. Иймээс оюутнууд заавал герман хэл үзэх шаардлагатай болж байна.
Ажил хийх:
Мэргэжлийн хувьд бүх мэргэжлээр сурах боломжтой бөгөөд үндсэн ангидаа орвол ажил хийх эрхтэй байдаг.
Хэлний бэлтгэл:
Тухайн оюутан их сургуульд сурах эрх бүхий урилга хүлээн авлаа гэхэд герман хэлний мэдлэг нь хангалтгүй бол урилга дээр хэлний бэлтгэлд суух талаар заагдсан байдаг. Тэгэхээр оюутнууд их сургуульд сурах урилгаар тэндээ хэлний бэлтгэлдээ сууж зөрүү шалгалтыг өгч тэнцсэнээр үндсэн ангидаа орох боломжтой юм. Хэлний бэлтгэл 2-3 сар нь 480 евроны төлбөртэй байдаг.
Монголд хэрвээ та Австрийн их дээд сургуульд сурахаар шийдсэн бол дараах дарааллын дагуу бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
– Арван жилийн аттестат
– Их дээд сургуулийн дүнгийн жагсаалт, эсвэл диплом
– Сургуулийн тодорхойлолт
– Гадаад паспортын хуулбар
– Герман хэл хэдэн цаг үзэж судалсаныг нотлох сертификат
– Сурах гэж буй сургуулийн анкетыг бөглөх / манай агентлагаас авна /
Дээрх бичиг баримтыг бүгдийг
– Герман хэлний баталгаажуулсан орчуулагчаар орчуулуулах
– Орчуулсан бичиг баримтыг нотариатаар баталгаажуулах
– Гадаад явдлын яамаар баталгаажуулах
– Австрийн өргөмжлт консулаар дээрх бичиг баримтыг баталгаажуулах болно.
– Баталгаажуулсан бичиг баримт болон сургуулийн анкетыг тус сургуулийнхаа хаягаар шуудангаар явуулна.
Австрийн ЭСЯ-нд виз хүсэхэд :
Хэрвээ Австри улсад сурахаар виз хүсэж байгаа бол доод тал нь явах хугацаанаасаа 3 сарын өмнө визэнд орох хэрэгтэй.
Сурах гэж буй оюутнууд дараах бичиг баримтыг эх хувиар нь авчрах бөгөөд бүх бичиг баримтыг 2 хувь хуулбарласан байх шаардлагатайг анхаарна уу.
1. Их сургуулийн урилга
2. Сурч буй сургуулийн дүнгийн жагсаалт, баталгаажуулсан байх
3. Сургуулийн тодорхойлолт эх хувь, баталгаажуулсан
4. Төгссөн сургуулийн диплом эх хувь, баталгаажуулсан
5. Австри улсад амьдрах оюутны байр болон орон сууцны тодорхойлолт, гэрээ
6. Амьжиргааны 1 жилийн зардлыг байршуулсан банкны бичиг / Оюутан 24 наснаас доош бол 434 евро сарын, ( жилийн 5208 евро), оюутан 24 наснаас дээш настай бол сарын 816 евро (жилийн 9792 евро)-г Монгол улсын банкинд байршуулах / байршуулсан бичиг англиар авч визанд орох /
7. Гадаад паспорт
8. Виз хүсэгчийн анкет – энэ анкетыг дараах сайтнаас татаж авна уу. http://www.bmi.gv.at/niederlassung/formulare_antraege.asp
9. 2 хувь цээж зураг ( хэмжээ нь 3,5х4,5 см эсвэл 4,0х5,0 см)
10. Төрсний гэрчилгээ / орчуулагдаж, баталгаажуулагдах / Нотариат,Гадаад явдлын яам, Консул/
11. Хэрэг төвөгт холбогдож байгаагүйг гэрчлэх цагдаагийн газрын тодорхойлолт /орчуулагдаж, баталгаажуулагдах / Нотариат, Гадаад явдлын яам, Консул /
12. Аялалын даатгал
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118020, 99193414 дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.