Энэ жил нийт 37200 шалгуулагч 173300 орчим шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа гэнэ. Тэдгээр бүртгүүлэгчдийн талаарх мэдээллийг хүлээн авах бааз, баталгаажуулах ажил дуусч, шалгуулагчдын гэрээний хуудас болон шалгалтын нууцлалыг хангах зорилго бүхий хос баганан кодыг хичээл бүрээр хэвлэх, уутлах ажил хийгдэж байгаа ажээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зарим нэг өөрчлөлт орсон нь:
- Англи, орос, монгол хэлний шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгаврууд нэмэгдэж байгаа. Энэ бол олон улсын жишигт ойртуулж байгаа алхам юм. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн шалгалтын төвүүдийн анги, заалыг чанга яригчаар бүрэн хангасан. Улаанбаатар хотын хэмжээнд шалгалтын хугацаанаас өмнө төхөөрөмжийг байршуулах зорилт тавин судалгааны ажил явагдаж байгаа гэнэ.
- Шалгуулагчид хариултын хуудсыг зөвхөн балын харандаагаар будахаар болж. Энэ нь шалгуулагчдад алдаагаа залруулж дүн оноогоо өсгөх боломж олгож байгаа ажээ.
- "Монгол хэлний тухай хууль" хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор сонгож өгөх монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгад өөрчлөлт хийн монгол бичгийн чадвар сорьсон даалгаврын тоо өсөн нэмэгдэхээр болсон гэнэ.