Дэлхийн эдийн засгийн форумаас 2020 он гэхэд боловсон хүчинд хамгийн эрэлттэй байх чадварыг тодорхойлжээ. Тэд бүтээлч байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, ажиллах цоо шинэ арга барил зэргийг хувь хүний бүтээлч чадвартай уялдуулан эрж байгаа гэнэ. 2015-аас 2020 онд ажлын бүтээмжийг сайжруулахын тулд хийсэн судалгааны үндсэн дээр, ажиллах хүчинд байвал зохих зан чанар, чадамжуудыг ийнхүү өөрчилвөл ажлын бүтээмж 35 хувиар өсөх магадлалтай байгаа ажээ. Үнэнч, тууштай гэх үндсэн зарчим өөрчлөгдөж шинэ эриний хүмүүсийг бий болгож байна. Доорхи харьцуулалтыг 1-10 хүртэл дүгнэн хамгийн чухал чадвараас эхлэн жагсаасан болно.
2020 он
- Асуудлыг шийдвэрлэдэг байх
- Аливаа зүйлд нухацтай ханддаг байх
- Бүтээлч байдал
- Хувийн зохион байгуулалт
- Бусдыг зохион байгуулах чадвар
- Чөлөөтэй сэтгэн бодох чадвар
- Аливаа зүйлд шүүлт хийж, шийдвэр гаргах чадвар
- Үйлчилгээний чиг баримжаатай байх
- Хэлэлцээр хийх чадвар
- Танин мэдэхүй, өөрийгөө хөгжүүлэх
2015 он
- Асуудлыг шийдвэрлэдэг байх
- Бусдыг зохион байгуулах чадвар
- Хувийн зохион байгуулалттай
- Аливаа зүйлд нухацтай ханддаг байх
- Хэлэлцээр хийх чадвар
- Хийсэн ажил нь чанартай байх
- Үйлчилгээний чиг баримжаатай байх
- Аливаа зүйлд шүүлт хийж, шийдвэр гаргах чадвар
- Бусдыг сонсох чадвар
- Бүтээлч байдал