Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (ЭТЭЗХА) Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жил 52 дахь жилээ тэмдэглэх гэж байна. Үүний хүрээнд 1949 онд хөгжиж байгаа орны 70 оюутанд Энэтхэгт суралцах Засгийн газрын тэтгэлэг олгосноо зарласан. Үүнээс хойш тус тэтгэлгийг жил бүр зарласаар, зөвхөн 2013-2014 онд ЭТЭЗХА/ АХЗХНТТ-ийн хөтөлбөрийн хүрээнд 10.000 тэтгэлэг захиалж байжээ. Харин Энэтхэгийн Засгийн Газраас жил бүр 150 хүртэлх монгол иргэдэд богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож, нислэг, байрлах зардал болон сургалтын хураамжтай холбоотой зардлыг бүхэлд нь санхүүжүүлдэг байна. Хавсралтаар 2016-2017 онд тус улсын ЗГ-аас Техник Эдийн Засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зарласан сургалтын мэдээллийг хүргэж байна.
Доорх холбоосуудаар холбогдож уг хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.
http://www.eoi.gov.in/ulaanbaatar/?1078?000, http://www.itec.mea.gov.in./
Анхаарах зүйл:
- Анхан шатны шалгаруулалтын явцад Энэтхэгийн элчин сайдын яамнаас англи хэлний аливаа түвшний сургалтад тэтгэлэг олгохыг дэмждэггүй тул хэлний сургалт сонгохгүй байх нь зохимжтой.
- Өргөдөл гаргагч англи хэлний хангалттай түвшний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Материал хүлээн авахдаа элчин яамнаас ярилцлага хийж түвшинг тодорхойлдог.
- Ажил олгогчоос дэмжсэн тодорхойлолт шаардлагатай бол Банк зөвхөн ажил, албан тушаалтай уялдсан, цаашдын карьерийн хөгжилтэй илэрхий холбогдох сургалтууд сонгосон тохиолдолд шууд удирдлагын дэмжлэгийг харгалзан тодорхойлох болно.