БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын дарга Lee Keun-Pyo тэргүүтэй албаны хүмүүс Улаанбаатар хотод хийж буй айлчлалын хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулиар зочиллоо.
Тус сургуулийн солонгос хэлний сургалтын үйл ажиллагаатай танилцаж, солонгос хэлний хичээлд суун сурагчидтай харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Мөн мэдээлэл зүйн кабинетаар зочилж Сөүл хотын боловсролын газраас өгсөн компьютеруудын үйл ажиллагаа, ашиглалт, Сөүл хотод мэдээлэл технологийн сургалтад хамрагдсан багш нарын ажилтай танилцан сэтгэгдлээ хэлсний зэрэгцээ 23 дугаар сургуулийн авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Lee Keun-Pyo 23 дугаар сургуулийн солонгос хэлний ангийн сурагчдын гаргасан үзэсгэлэнтэй танилцсаны дараа Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдэл үлдээснээр тус сургуульд хийсэн айлчлал өндөрлөлөө. Сөүл хотын Боловсролын газраас тус сургуульд 10 компьютерийн эрхийн бичгийг гардуулсан.