Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэж байгаа. Жилийн таван хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай энэ зээлд хамрагдахад голч дүн нь 3,0-аас дээш оноотой байх шаардлага тавих юм. Тэгвэл тус зээлийн журам батлагджээ. Журамд дурдсанаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын дотоод үнэт цаас гарган бүрдүүлэн санхүүжүүлэх арга хэмжээ авч, 2016 оны төсвийн тодотголын төсөл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байх ёстой аж.
Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага: