Жил бүр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн оюунлаг өдөр бол Дэлхийн номын өдөр. Тэгвэл энэ өдөр Интерном номын дэлгүүрүүдийн бүх салбараар Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх номуудад 15-50 хувийн хямдрал зарлах гэж байна.
Мөн түүнчлэн энэ өдөр Азхур номын их дэлгүүрт Английн зохиолч Жон Грийний номын өдөрлөг болох бөгөөд энэ өдөрлөгийн хүрээнд "Цаасан хотууд" номоор хийсэн киноны хэсэгт дуу оруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм. Мөн зохиолчийн монгол хэл дээр хэвлэгдэн гарсан номын тухай танилцуулга уулзалт, хямдралтай худалдаа болно.
Дашрамд сануулахад, ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүхээс үзвэл Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. 1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтсон байна. Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ.