Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2016 оны Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд 4-р сарын 01-03 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 12 их дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 8 нийт 20 багийн 250 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Эмэгтэй багуудаас:
1.С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС
2.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Оюунтуяа ахлагчтай Мон-Алтиус БТДС
3.Г.Мөнхдорж дасгалжуулагчтай Г.Оргилмаа ахлагчтай ШУТИС
Эрэгтэй багуудаас:
1.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Лхагвасүрэн ахлагчтай Мон-Алтиус БТДС
2.Л.Амартүвшин дасгалжуулагчтай Б.Баасандорж ахлагчтай Аварга БТДС
3.Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Х.Нарангэрэл ахлагчтай ХААИС
багууд эхний байруудад шалгарч алт,мөнгө,хүрэл медаль,өргөмжлөлөөр шагнагдлаа.
Байгууллагын дүнгээр:
1.Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 3 оноогоор
2.С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС 6.5 оноогоор
3.Л.Амартүвшин дасгалжуулагчтай Аварга БТДС 7.5 оноогоор
эхний байруудад шалгарсан байна.
Тэмцээний нээлт хаалтын ажиллагаанд Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа, Монголын Гандболын холбооны дэд ерөнхийлөгч Д.Эрдэнэбат, Монголын Гандболын холбооны удирдах зөвлөлийн шишүүн Бодь группийн дэд захирал Мөнхбаяр, Монголын Гандболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нар оролцлоо.
Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах Гандболын тэмцээн маш өрсөлдөөнтэй болж Гандболын спортод шинэ залуу тамирчид олноор гарч, тоглолтын ур чадвар нь дээшилж, ялангуяа хагас шигшээ тоглолтууд нэмэлт цагаар шийдвэрлэгдэж байсан юм.
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО