"Поющее детство" буюу "Дуулж буй хүүхэд нас" олон улсын хүүхдийн урлагийн наадам дөрөв дэх удаагаа Улаан-Үд хотноо болж өндөрлөлөө. Энэ сарын 28-30-нд болсон уг наадамд манай улсаас "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн сурагчид оролцож, тэргүүн байр эзэллээ.
Хүүхдийн найрал дууны уг наадамд 36 найрал дууны 900 гаруй сурагч оролцсон байна.