Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор БШУ-ны сайд Л.Гантөмөр Харвард, Стэнфорд, технологийн институттэй хамтарч ажиллах хүсэлт тавьсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Mассачусетсийн их сургуульд зочлохдоо тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг монголд айлчлахыг урьсан. Тус урилгын дагуу Mассачусетсийн технологийн институтийн профессорууд монголын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ирээд байна.
Уг бүрэлдэхүүнд Mассачусетсийн технологийн институттэй хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаач, механик инженер болон менежментийн шинжлэх ухааны профессор,судлаач, гадаад харилцаа хариуцсан захирал Бернд Виддиг тэргүүтэй хүмүүс багтжээ. Тэд монголд 7 хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд Монголын их дээд сургуулийн профессоруудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана.