Баруун Африкт нүүрлээд буй эбола вирусийн тархалт хяналтаас гарсныг Олон улсын “Doctors without borders” эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Тус байгууллагын Брюссель дэх төлөөлөгч Барт Жассенс “Олон улсын байгууллагууд болон Засгийн газрууд энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Уг вирусээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох ёстой” хэмээжээ. Тэрбээр эбола вирусээс болж нас барагсдын тоо нэмэгдэж магадгүйг анхааруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар Гвиней, Сьерра-Леоне, Либерит уг вирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 330 гаруйд хүрээд байгаа аж.