БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Их Британид хийж буй гурав хоногийн айлчлалын эхний өдөр хоёр улс 14 тэрбум фунт стерлинг буюу 23.5 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар талууд эрчим хүч, санхүүгийн салбарт түлхүү хамтран ажиллах гэнэ. Хятадын төрийн өмчит Хөгжлийн банк Англид баригдах төмөр зам, цөмийн эрчим хүчний станц зэрэгт хөрөнгө оруулах аж. Хоёр орны нефть үйлдвэрлэлийн гол компаниуд болох Британийн нефтийн компани, Хятадын үндэсний газрын тосны корпорац 20 тэрбум ам.долларын үнэ бүхий бас нэгэн гэрээ байгуулахаар болжээ. Л.Көцяны айлчлалын сүүлийн өдөр буюу өнөөд өр гэрээг үзэглэх төлөвтэй байна.
Хоёр компанийн хамтын ажиллагаа 20 жил үргэлжлэх юм. Эдийн засгаараа дэлхийд хоёрт ордог БНХАУ-ын Засгийн газрын тэрг үүн Европын санх үүгийн төвд зочилж байгаа нь чухал явдал гэж тоймчид онцолж байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун мөн Л.Көцяны айлчлалыг онцгой явдал хэмээгээд “Хятад орны үсрэнгүй хөгжил бол энэ зууны эргэлт болсон гол үйл явдлын нэг” гэжээ. Л.Көцян айлчлалынхаа эхэнд Д.Камерунаас гадна Британийн хатан II Элизабеттай уулзсан байна. Хятадын Ерөнхий сайд өнөөдөр Грект айлчилна.
Г.ЛХАГВА