Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Гитлертэй адилтгасан, эсэхийг тодруулахаар Лондонд суугаа Оросын Элчин сайдын яамны хан Британийн Гадаад харилцааны яаманд ханджээ. Канадад айлчилж буй Чарльз тус улсад аж төрдөг, дэлхийн II дайны үеэр Польшоос зугтсан эмэгтэйтэй ярилцаж байхдаа Украинд хэрэгжүүлж буй Оросын төрийн тэргүүний бодлогыг дайны өмнөхөн Европт явуулж байсан Гитлерийн бодлоготой зүйрлэсэн гэнэ. Энэ талаар ханхүүгийн өргөөнөөс албан мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ ханхүү, эмэгтэй хоёрын харилцан яриаг хувийн яриа байсан, улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй гэжээ. Ха рин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Хүмүүс хоорондын байдаг л нэг харилцан ярианы талаар байр сууриа илэрхийлэхгүй” гэсэн бол түүний орлогч Ник Клегг “Хан хүү бодсон, санаснаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэсэн байна. Ханхүү Чарльз ирэх сард Францад болох Нормандыг чөлөөлсний ойг тэмдэглэх ёслолын ажиллагааны үеэр Оросын Ерөнхийлөгчтэй уулзах юм.