“Магнитскийн” гэж нэрлэх болсон жагсаалтад Оросын 12 хүний нэрийг нэмж оруулснаа АНУ-ын Сангийн яам мягмар гаригт мэдээлэв. Тэднийг Америкийн эрх баригчид хүний эрхийг зөрчсөн үйлдэлд буруутгаж буй юм байна. Жагсаалтад шүүгч Игорь Алисов, хөрөнгө оруулалтын “Махаон” компанийн захирал байсан Вячеслав Хлебников, Хадгаламжийн “Универсал” банк ны эзэн байсан Дмитрий Клюев, Москва гийн “Бутырк” шоронгийн орлогч дарга байсан Дмитрий Кратов, Москвагийн татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан байсан Андрей Кречетов, “Бутырк”-ийн эмч Лариса Литвинова, Москвагийн татварын 28 дугаар салбарын эрхлэгчийн нөхөр Владлен Степанов, “Матросская тишина” шоронгийн дарга Фикрет Тагиев, Аслан Масхадовын бие хамгаалагч, Европ дахь түүний төлөөлөгч Умар Сугаинов, Муса Вахаев, Александра Гаус нарын нэр орсон байна. Ийнхүү “Магнитскийн нэрсийн жагсаалт”-д 30 орос хүн ороод байна. Америкт байгаа тэдний хадгаламжийн мөнгийг гүйлгээд оруулахыг, Америкийн иргэдийг тэдэнтэй холбоотой байхыг хоригложээ. “Магнитскийн нэрсийн жагсаалт” гэгч 2012 онд бий болсон бөгөөд Английн “Her mi tage Capital” сан татвар төлөөгүй хэрэгт Оросын хуульч Сергей Магнитскийг буруу тай гэж үзсэн юм. Үүний эсрэг Орос “Гуан тана могийн “нэрсийн жагсаалт”-ыг бий бол гож гуравдагч орнуудад орос хүмүүсийг барив чилсан, хулгайлсан хэрэгт холбогдсон гэх америк- чуудын нэрийг үүнд оруулах болсон билээ.