Америкийн компаниудын компьютерийн системд нэвтэрсэн, худалдааны нууц мэдээлэл хулгайлсан хэмээн Америкийн тал үзэж Хятадын армийн таван офицерийг буруутгав. Энэ нь гадаад орны Засгийн газ рын тодорхой албан тушаалтныг цахим тагнуулын хэрэгт буруутгаж буй анхны тохиолдол гэнэ. Атомын болон металлургийн салбар, нарны эрчим хүч ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тодруулбал, “Alcoа Inc”, “Alleg heny Technologies Inc”, “United State Steel Corp”, “Westinghouse Electric Co” зэрэг компаниуд Хятадын хакеруудын сонирхлыг татсан байна. Гэвч Хятадын эрх баригчид үүнийг зохиомол зүйл хэмээн халгаахгүй байгаа бөгөөд ийм үйлдэл нь хоёр орны хоорондын итгэлцэлд хохирол учруулна гэж мэдэгджээ.