Ерөнхийлөгч Барак Обамад дуг туйтай хор явуулснаа хүлээсэн Миссисипи муж улсын иргэн Жеймс Эвэрэт Датчке 25 жил шоронд хоригдох ял авчээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөс гадна муж улсаасаа сонгогдсон сенатч Рожер Уиккер, шүүгч Сэди Холланд нарт заналхийлсэн үгтэй, хор шингээсэн захидал илгээсэн аж. Эднээс ганцхан шүүгч л захидал авсан бөгөөд бусдыг нь АНУын шуудангийн алба замд нь илрүүлжээ. Тулааны урлагийн багш асан Датчке эхлээд хэргээ хүлээхгүй байсан гэнэ.