Краматорск хотод Үн дэс ний гвардийн дайчдад олз логдсон Оросын “Life News” сувгийн сэтгүүлчдийг сул лахыг шаардаж Европын аюул гүй байдал, хамтын ажил лагааны байгууллагын мэдээл лийн хэрэгслийн чөлөөт байд лын асуудал эрхэлсэн тө лөө лөгч Дуня Миятович Ук раины Дотоод хэргийн сайд Арсен Аваковт хандав. “Сэтгүүлч Марат Сайченко, Олег Сидякин нарыг Ук раины цэргүүд олзолж, хууль сахиу лах байгууллагад шил жүүлсэн гэх мэдээлэл байна. Тэднийг суллаж сэтгүүлчдийг баривчилсан явдлыг нарийн нягт мөрдөн шалгахыг хүсэж байна” гэж тус байгууллагын мэдээнд өгүүлжээ. Түүнчлэн улсынхаа нутаг дэвсгэр дээр ажиллаж буй Оросын мэдээл лийн хэрэгслүүдийн ажилд саад хийхгүй байхыг Украины эрх баригчдад Миятович уриал сан байна. Сэтгүүлчдийг энэ сарын 18нд саатуулжээ. Тэд нийг баривчилсныг Ук раины Батлан хамгаалах яам нотол сон аж.