Украины хүчний байгууллагынхан Славянск хот руу өчигдөр өглөө дахин буудав. Үндэсний гварди болон өөрийгөө хамгаалагч хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ. ОХУын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, армийн генерал Валерий Герасимов НАТОгийн цэргийн зөв лөлийн дарга, генерал Кнуд Бартелстэй утсаар ярихдаа Оросын хилийн дэргэд НАТО хүчээ төвлөрүүлж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Украины байдпалтай уялдуулан ийм арга хэмжээ авч буй юм гэж НАТОгийн тал мэдэгджээ. Тусгаар тогтнолыг нь хү лээн зөвшөөрөхийг хүсэж Луганскийн ардын БНУ-ын хурал НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хандав. Энэ улс тусгаар тогтносноо бүх нийтийн санал асуулгын дүнгээр тунхаглаж, Парламентаа байгуулж, даргыг нь болон Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаа сонгочихоод байгаа аж. Оросын “Газпром” компани энэ оны дөрөвдүгээр сарын 1нээс өмнө 1000 шоо метр хийг Украинд 268 доллараар өгч байжээ. 2010, 2013 онд хоёр удаа үнээ хямдруулаад байгаа нь энэ. Гэтэл энэ оноос эхлэн Украин төлбөрөө хийхээ больжээ. Тиймээс ОХУ хямд үнээ цуцалж 268 долларыг 485 доллар болгохоо зарласан байна. Ингээд Украины өр энэ сарын эхээр 3.5 тэрбум долларт хүрсэн аж. Өрийнхөө зарим хэсгийг төлбөл хийн үнийг хямдруулж болох юм гэж Оросын удирдлага мэдэгдсэн. Ер нь Оросоос Европ хий авахаас татгалзвал Хятадад өгнө гэж Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн юм. Орос улс Европт төдийгүй Азид ч хий нийлүүлэх боломжтой. Энэ нь ч бидэнд ашигтай гэж тэрбээр мэдэгдсэн.