Х үн амынхаа тоогоор дэл хийд хоёрт ордог, дэлхийн хамгийн том ардчилсан засаглалтай улс болох Энэтхэгийн шинэ Ерөнхий сайдаар үндэсний үзэлт, хиндү шашны үзэл санааг эр хэмлэдэг Нарендра Моди тодроод бай гаа. Түүнийг ялалтаа тэмдэглэн, тан химаа бүрдүүлэхээр зэхэж буй энэ үед шинэ Засгийн газрыг ямар хуу хүндрэл бэрхшээл, амаргүй аж лууд хүлээж байгаа талаар олон улсын тоймчид бичиж байна.
Н.Модигийн хамгийн том даваа Энэтхэгийн эдийн засгийг хям ралаас гаргах байх болов уу. Түү ний Баратия Жаната буюу Энэт хэгийн ардын нам эдийн зас гийн өсөлт саарсан, инфляц өс сөн зэрэгт эрх баригч Үндэсний Конгресс намыг буруутгаж, эдийн зас гийг сэргээнэ гэж амласан нь сонгогчдын анхаарлыг татсан юм. Н.Моди улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд юуны өмнө хөдөө орон нутгийн ханд ажлын байр амласан, хоол хүнсний үнийг бууруулна гэсэн Конгресс намын популист хөтөлбөрүүдийг өөрчлөх хэрэгтэй болно. Учир нь эдгээр хөтөлбөр ажилгүйчүүдийг орлоготой, ядуусыг хоол ундтай болгосон ч өртөг өндөртэй байгаа юм. Гадаад харилцааны хувьд түүний бодол санаа одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ мөнхийн дайсан Пакистантай хэл амаа ололцох нь Энэтхэгийн үе үеийн Ерөнхий сайд нарт тулгардаг хамгийн хүнд сорилт байдгийн адилаар Н.Модигийн хувьд ч томхон даваа байх нь дамжиггүй. Түүнд халаагаа өгч буй Манмохан Сингх пакистанчууд тай яриа хэлэлцээ хийж, цаашлаад энхийн гэрээ байгуулах бодолтой байсан. Харин олон ажиглагчийн онцолж буйгаар ширүүн дориун гэгд дэг Н.Моди Пакистанд, тэр бүү хэл БНХАУд ч хатуу байр сууриас хандаж магадгүй юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр Өмнөд Азид энхийг тогтоох нь чухал хэмээсэн ч Пакистаны тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Эн хийн яриа хэлэлцээ тэсрэлт, дэлбэ рэлтийн дуунд дарагдчихаад байна” гэж хөрш орноо буруутгасан өнгөөр хариулсан удаатай. Эдийн засгийг сэргээхээс гадна төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь ард олонд хүртээмжтэй, нээлттэй болгоно гэсэн нь Н.Модийг дэмжигчдийн тоог нэмжээ. “Hindustan Times” со нинд бичсэнээр энэтхэгчүүд түүнийг сонгосон нь засаг, төрдөө ит гэл алдаад байсан, мөн түүний уг ам лалт олон нийтэд сэтгэгдэл тө рүүлж чадсаныг гэрчилнэ. Н.Моди Гужарат мужийнхаа эдийн засгийг эрчимжүүлсэн гавь яа тай. Гэхдээ тус мужид 2002 онд дэгдсэн исламын шашинтнуу дын эсрэг үймээн самуунд түү ний оролцоо бий гэлцдэг. Тэрхүү үймээнээр 1000 гаруй хүн нас барсны дийлэнх нь исламын шашинтан байв. Кампанит ажлын үеэр энэ явдлын талаар тодруулах гэсэн асуултуудыг Н.Моди булзайруулсаар байжээ. Тэрбээр намынх нь “эцэг” гэгддэг Раштрияа Сва яам севак Сангх хэмээх хиндү шашны хэт үзэлт хөдөлгөөнөөс зай барьж эхэлсэн нь чухамдаа дээрх явдалтай холбоотой. Уг хө дөлгөөнтэй холбоотой түүхээ сөхөхгүй байх, дээр нь Энэтхэгийн шашны цөөнхүүдээс хамгийн олон хүн амтай нь болох исла мын шашинтуудын итгэлийг олох нь Н.Модигийн өмнө тулах бас нэгэн том даваа байх болно.