Европын холбоо болон ОУВС-гаас олгох гэж байсан 78 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийн хөтөлбөрөөс Португал улс татгалзлаа. Энэ нь тус улс санхүүгийн хувьд бие дааж эхэлж буйн илрэл ч гэлээ хүнд хэцүү үе хараахан өнгөрөөгүй гэж Засгийн газар нь анхааруулав. Өнгөрсөн алдааг давтахгүйн тулд бид хатуу чанд арга хэмжээ авах нь чухал гэж Парламенттай хамтарч ажиллах асуудал хариуцдаг сайд мэдэгджээ. Португал улс санхүүгийн гүн хямралын байдалд ороод гурван жил болж буй юм. Эднийд Европын холбоо болон ОУВС тусламж үзүүлсээр ирсэн. Португал улс хүмүүсийнхээ цалин, тэтгэврийг хорогдуулж, татвараа нэмэгдүүлсэн. Тус улс хамгийн туйлдуулсан хямралыг даван тууллаа гэж Ерөнхий сайд Педро Пассуш Коэлью нь мэдэгдлээ. Зээлдэгч орнуудын тогтоосон хугацаанд санхүүгийн тусламжийн хөтөлбөрөөс гарсан хоёр дахь улс нь Португал болж буй юм. Эхнийх нь Ирланд байв.