АНУын өдөр тутмын сонинуудаас хамгийн нэр хүндтэй, хамгийн олон ун шигчтай гэгддэг “The New York Times” сонины ерөнхий эрхлэгч Жилл Абрам соныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 163 жилийн түүхтэй уг сонины анхны эмэг тэй ерөнхий эрхлэгч тэрбээр энэ ал быг гурван жил хашсан юм. Сониныг эзэмш дэг “New York Times” компанийн ерөн хийлөгч Артур Сульцбергер түү нийг яагаад солих болсноо тайлбарлаагүй байна. Хатагтай Абрамсоны орыг “The New York Times”ийн орлогч эрхлэгч, Пулитцерийн шагналт сэтгүүлч Дин Бакит залгахаар болж, уг сонины анхны өнгөт арьст ерөнхий эрхлэгч болжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн олон улсад нэртэй өөр нэгэн томоохон хэвлэл болох Францын өдөр тутмын “Le Monde” сонины эрхлэгч Натали Нуге ред ажлаасаа чөлөөлөгдөхөө зарлалаа. Сонины бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх санаачилгыг нь албаны дарга нар нь хүлээн зөвшөөрөөгүй, өөрт нь ажиллах боломж олгоогүй гэсэн шалтгаанаар ажлаа орхиж буйгаа тэрбээр сониныхоо цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.