Туркийн түүхэнд байгаагүй, уур хайн хамгийн ноцтой осолд сүүлийн мэдээгээр 282 хүн амиа алдаад байна. Сома хотын нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтийн үеэр 787 уурхайчин ажил үүргээ гүйцэтгэж байснаас 363ыг нь эсэн мэнд гаргаад байгаа. Харин 100 гаруйг нь сураггүй болсонд тооцож буй аж. Туркийн эрх баригчид амь үрэгдэгсдийг хүндэтгэж улс даяар гурав хоногийн гашуудал зарлажээ. Гэвч туркчүүд энэ өдрүүдийг гашуудаж биш тэмцэж өнгөрөөнө гэж тус улсын Үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдээд байна. Туркийн хэд хэдэн хотод Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан хэдийнэ дэгдээд байгаа бөгөөд Истанбул, Анкара зэрэг хотод цагдаа нар жагсагчдыг тараахаар даралттай ус, нулимс асгаруулагч хэрэглэж, эмх замбараагүй байдал үүсчээ. Жагсагчид хяналтгүй хувьчлал, төрийн хайнга бод логоос болж уурхайн осол нэмэгдсэн хэмээн эрх баригчдыг буруутгаж буй аж. Тус улсын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоаныг ослын газар очиход Сома хотынхон түүний машин руу дайрч, зарим нь түүнийг огцрохыг шаардан орилж, хашгирч байжээ. Мөн Р.Эрдоаны Шу дарга ёс, хөгжлийн намын Сома дахь байр руу дайрч хаалга, цонхыг нь эвдсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ осол Р.Эрдоаны Засгийн газрын хувьд хүндхэн сорилт юм. Түүний өмнөх Ерөнхий сайд 1999 оны газар хөдлөлтийн дараа аврах ажиллагааг хугацаа алдаж эхлүүлсэн хэмээн шүүмжлүүлж, удалгүй болсон сонгуульд ялагдсан түүхтэй.