Африк тив биднийг харсаар байтал тогтворгүй газар нутаг болон хувирч байна. Улс хоорондын болон нэг улсын доторх том, жижиг зөрчил тэмцэл түүнийг олон хэсэг болгон урж тасдлаа. Хар тивийн улс төрийн газрын зургийг өөрчлөх үйл явц нэгэнт эхэлчихэж. Судан улс бидний нүдэн дээр хоёр хуваагдаж Өмнөд Судан бий болсон. Зэвсэгт сөргөлдөөн үүгээр дуус сангүй. Өрнөдийн оролцоотойгоор энд тус гаар тогтносон Дарфур удахгүй бий болохыг үгүйсгэх аргагүй. Арабын хавар нь ардчилах эрмэлзлийн тэсрэлт биш, харин Персийн булангийн вант улсууд хийгээд АНУын ивээл дэх бүс нутгийн лалын үймээн байсан юм санж. Нэгдсэн удирдлагатай, Арабын улсуудын суннитийн томоохон холимог улс байгуулах зорилготой нь одоо ойлгомжтой болж байна. Тэгээд л энэ бүс нутгийг цэрэг дайны талбар болгож орхилоо. Сири дэх сунжирсан дайн, Ливи дэх омог хоорондын дажин, Египет дэх “Лалын ахан дүүс”ийн самуун, Малийн нутаг дэвсгэр дээр өөрийн улсыг байгуулах гэсэн лалын бүлэглэлүүдийн оролдлого энэ бүхэн л Арабын хаврын үр дүн болж үлдэв. Нигери улс Сомалийн хувь тавиланг давтах нь.
Энд мөн л омгууд нь нутаг дэвсгэрээ тусгаар улсууд болгож зарласан. Алан хядагч бүлэглэлүүд нь улс орноо өөрсдийн эзэмшил газар, гол бааз болгож орхисон. Эндхийн сургалтын лагериуд, агуулахуудаас Ойрхи Дорнод даяар дайчид болон зэвсэг тарааж байна. Дайнч лалын ертөнц улс орнуудын хил хязгаар, биеэ даасан байдлыг хүлээн зөвшөөрөхөө байлаа. Олноор нь хядах үйл ажиллагаа саяхнаас Кени, Нигери улсыг цочоолоо. Нигерид эрчим багатай иргэ ний дайн хэдийнэ эхэлчихээд, хүмүүсийг хо морголон алах нь ердийн хэрэг болов. Салж бутрах хамгийн их магадлалтай улс нь Нигери болоод байна. Суданы адилаар тус улс Лалын умард, Христийн өмнөд болж хуваагдаж тун болзошгүй. Нигери нефтиэр баян. Ийм нутаг нь лалынх ны мэдэлд байна. “Боко Харам” хэмээх алан хядагч бүлэглэлийн үйл ажиллагаа чухам нефтийн орлогоор санхүүждэг аж. Эдний дайчид Нигерийн зүүн хойд нутагт алж хядах ажиллагааг жинхэнэ хийж байна. Засгийн газрын цэргүүд тэдэнтэй дайтаж буй. Нигерийн дэвсгэр нутагт лалын бүлэглэл бий болсон нь 2002 онд тодорхой болсон бөгөөд хожим нь түүнийг хаус хэлээр “Боко Харам” гэж нэрлэх болжээ. “Боко” гэдэг нь “хуурамч” гэсэн утгатай бөгөөд орчин цагийн боловсролыг тэд ийн нэрлэж буй юм.
“Харам” нь арабаар “хориглох, зогсоох” гэсэн агуулгатай ч ихэнхдээ түүнийг “нүгэл”, “гэм” гэж хөрвүүлдэг аж. “Боко Харам” нь Нигерид, ядаж лалын шашинт мужуудад шариа тын хатуу дэглэм тогтоох гол зорилготой. Өрнөдийн гэсэн болгоныг үзэн ядна. Түүнийг үг дуугүй устгахыг шаар дана. Өөрөөр хэлбэл, дундад зууны Африк руу бүрмөсөн буцааж аваачихыг эрмэлзэнэ. Аж үйлдвэр, бичиг үсэг, эмнэлэг, нефтьгүй байх ёстой гэж үзнэ. Гэтэл санхүүжихэд нь нефть хамгийн их хэрэг болж буй шүү дээ. “Боко Харам”ын эгнээг ажилгүй залуус өргөтгөж байна. Өнгөрсөн оны хавар энэ бүлэглэлийн “гарт” амиа алдагсдын тоо 12 мянгаас даваад байв. Нигерид шашин хоо рондын хүчин зүйлээс гадна Суданы нэгэн адилаар газар, ус, бэлчээр булаацалдсан омог хоорондын дайн тасрахгүй. Нүүдэлчин амьдралтай малчид нь суурьшмал хэвшилтэй тариачдаас газрыг нь авах гэж довтолно. Үүнд шашны нөлөө ч бас бий. Нүүдэлчид нь лалын, тариачид нь христийн шашин шүтдэг. 2010 оны нэгдүгээр сард Плато муж улсад нь малчид, тариаланчдын хооронд мөргөлдөөн болж 460 аас доошгүй хүний амь хохирсон байна. Их номлогчийг нь доромжилсон гэх дам яриа мэт маш ялихгүй шалтгаанаас сүм, хийд рүү дайрч довтлох нь Нигерид элбэг.
Далайд дээрэм хийх нь Нигерид Сомали гаас илүү аюултай болж байна. Нефтийн нөөцтэй Нигери мөрний сав газар өөрсдийгөө ард түмний хамгаалагч хэмээн өргөмжилсөн, “Нигер мөрний сав газрыг чөлөөлөх арми” гэсэн сүржин нэртэй дээрэмчдийн бүлэг лэлүү дийн үйл ажиллагааны гол бүс нь Нигери болж хувираад байна. Дээрмийн бүлэглэлүүд өөр хоорондоо ч дайтна. Далайн дээрэмчид нефть тээвэрлэх хөлөг онгоцтой болохыг зүүдэлж байдаг гэж хэлж болно. Ийм онгоцууд Гвинейн булан, Нигер мөрний сав газрын хооронд байнга явна. 2013 оны эхний улиралд усан онгоц руу 28 удаа дайрсан гэж Олон улсын далайн товчоо мэдээлж байлаа. Нигери улс нефтийн хулгай, түүнтэй холбоотой хүний амь үрэгдэх үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог. Нефть дамжуулах хоолойн хамгийн аймшигтай осол чухам энд гарсан. Уг осол нефть хулгайлах зорилгоор дамжуулах хоолойг зориуд гэмтээсэнтэй холбоотой байжээ. 2006 оны шинэ жилийн өмнө нийслэлд ойр байх хүн ам шигүү суурьшсан нэгэн сууринд хулгайчид хоолойг гэмтээснээс нефть олгойдсон байна.
Тэндхийн хүмүүс гартаа тааралдсан сав бариад тэр рүү дайрчихаж. Гэтэл хаанаас, хэн үсэргэснийг үл мэдэх оч нефтид хүрч гал авалцан 300 гаруй хүн танигдахгүй болтлоо түлэгдэж, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд ч байж. Нас барсан хүний тоо 500 хүрчээ. Гэтэл нууцаар нефть боловсруулдаг үйлдвэрт ажилласан хүн өдөрт 50 хүртэл долларын хөлс авна. Засгийн газар нь энэ хэрийн хөлстэй ажлаар хүн амаа хангаж чадахгүй. Тэгэхлээр яалтай билээ. Амьжиргааны доод түвшинд аж төрж буй хүмүүсийн 70 хувь нь ийм маягаар голоо зогоож байдаг. Тэгээд л Нигерийн нефтийн олигарх баяжих тусам ард түмэн нь ядуурсаар байна. Нефтийн салбар ДНБий 20 хүртэл хувийг, экспортын орлогын 95 хүртэл хувийг эзэлж, төсвийн орлогын нь 80 хүртэл хувийг хангадаг. Гэтэл “Боко Харам” өнгөрсөн оны найм, есдүгээр сард умард нутагт хэд хэ дэн удаа алан хядах ажиллагаа үйлдэж, Нигер мөрний сав газраас нефть олборлох, тээвэрлэх ажлыг бараг зогсоочих дөхсөнөөс тус улсын нийт орлого 42 хувиар буурсан аж. Нигерид нэгдмэл үндэстэн байхгүй. Хүн ам нь 527 янзын хэлээр ярина. Хүн амынх нь өсөлт асар их. Нэг эмэгтэйд дунджаар 7.6 хүүхэд ногдож байх жишээтэй. Африкийн баян орнуудын нэг болох тус улс өлсгөлөн, гуй ланчлал руу эргэлт буцалтгүй гулсаж байна. Нигери улс Африк тивдээ хамгийн аюултай бүс нутаг болжээ. Энд бидний тогтсон ойлголтоор дайн болоогүй, фронтын шугам байхгүй ч хүн өөрийгөө аюулгүй байдалд байна гэж мэдрэхээр газар алга болж. Энэ газар нутаг дээр алан хядах ажиллагааны хамгийн олон янзын төрөл зүйл газар авч байна.
Их бүдүүлэг хүчирхийллийг алс бөглүү нутгийн хот суурин газруудын харанхуй гудамж, өнцөг буланд орчин үеийн зэвсгээр бус хутга шөвгөөр үйлдэж байна. Зуун жилийн өмнөөс Сахарын цөл, Гвинейн булангийн хооронд бараа солилцоо, арилжаа наймаа цэцэглэж, олон янзын шашин найрсгаар зэрэгцэн оршиж байсан энэ газар шороон дээр одоо харгислал, хүчирхийлэл ноёрхох болжээ. “Боко Харам”ынхан өнгөрсөн жил 15 настай хүүг алчихаад, хажууд нь үсээ үгтээж суугаа эхийг нь дараа нь хороочихсон гэнэ. Тэд ихэнхдээ шөнө “ажиллана”. Шөнийн 03.00 цагт тэд айлуудаар ороод “Чамайг хэн гэдэг вэ” хэмээн асуугаад байсан гэнэ. Тэгээд англи гаралтай нэртэйг нь алаад байжээ. Их сургуулийн 30 оюутны амийг ийм маягаар хороосон байна. Ийм байдалтай эвлэрч буйд хүмүүсийн нь урам маш их хугарч байдаг аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч ийм амьдралыг хэвийн юм шиг үзэх болж. Ниге рийн нэг хоёр иргэн алагдах нь хэний ч анхаар лыг татахаа больсон гэнэ. Ийм юмыг телеви зээр хэдэн секунд хараад л өнгөрнө. Хүмүү сийн анхаарлыг татахын тулд хүн арав хориороо үхэх ёстой болж байна хэмээн нигеричүүд гаднынханд ярихдаа хүрээд байна.