Унгарын Дотоодыг хамгаалахын сайд байсан Бэла Бижку 1956 онд коммунизмыг эсэргүүцсэн тэмцлийг дарж байсан учир цэргийн гэмт хэрэгтэн болж 92 насандаа 5.5 жил шоронд хоригдох ял авчээ. Түүнийг иргэд рүү гал нээх тушаал аюулаас хамгаалах хүчнийхэнд өгч байсныг нь тогтоосон байна. Уг бослогын дүнд Унгарт коммунист засаглал унасан ч уг хэрэг явдалд сүүлд нь ЗХУ хөндлөнгөөс оролцсон аж. 1956 оны арванхоёрдугаар сард 49 хүн амь үрэгдсэн байна. Тухайн үед Бижку Гүйцэтгэх түр хорооны гишүүн байсан бөгөөд бослогыг дарах отрядыг уг хороо байгуулж байжээ. Энэ хорооны гишүүдээс амьд үлдээд буй нь ганц Бижку гэнэ. Оноосон ял хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд хариуцагч давж заалдаж магадгүй аж.