Валерий Болотов
Үндсэн хуулийн байгууламжийг унагах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийг уриалсан гэж Киевийн засаг захиргааны шүүх үзэж улс төрийн “Русский блок” намын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Крымийн БНУ-ын тэргүүн Сергей Аксеновын удирддаг “Русское единство” намыг Украины нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглохыг хүссэн Хууль зүйн яамны нэхэмжлэлийг Киевийн шүүх өнгөрсөн сарын эцсээр мөн ёсоор болгосон юм. “Русский блок” нь 1999 онд, “Русское единство” нь 2008 онд үүсэн байгуулагджээ. Тэгвэл Донбассын “ардын” хэмээх тодотголтой амбан захирагч Павел Губарев “Новороссия” хэмээх нам байгуулж буйгаа зарлалаа. Донецкийн БНУ-ын улс төрийн шинэ тогтолцоо нь Украины өнгөрсөн олигарх бодлогоос огт өөр, ард түмний харьяат, ард түмэндээ тайлагнадаг байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Украины зүүн өмнөд нутгийн Оросын газар шороог чөлөөлж, Новороссия гэдэг холбооны бие даасан шинэ улс болгож нэгтгэхийн эхний алхам нь Донецкийн БНУ гэж Губарев үзэж буй аж. Украины зэвсэгт хүч ний нэг ангийн цуваа Крама торын дэргэд сайн дурын журамт цэргүүдийн отолтод орсноос тэдний суманд өртөн хэд хэдэн цэрэг нь алагдаж, шархадсан талаар Батлан хамгаалах яам нь мэдэгдэв. Луганск мужийн захи рагч Валерий Болотовын амь насанд халдах оролдлого хийсэн гэж сайн дурын журамт цэргүүд бас мэдээл лээ. Мужийн захирагч хөн гөн шархадсан гэнэ. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн аж. Энэ үйлдлийг энд болсон бүх нийтийн санал асуулгад Киевийн зүгээс барьж бай гаа хариу гэж үзэж буй болол той. Европын холбоо болон Кана даас тавьсан хоригт Валерий Болотовын нэр орсон байна.